Комплаенс

ДОТООД ХЯНАЛТ

Авлигын эсрэг бодлого

Голомт банк нь авлигаас хэзээд ангид байж бизнесийн харилцаандаа ёс зүйн өндөр хэм, хэмжээг баримтлан ажилладаг.

Голомт банкны удирдлагын баг болон нийт ажилтнууд авлига, хээл хахууль өгөх, хүлээн авах, түүнд оролцохыг хориглох ба өөрийн болон холбогдох этгээдийн хувьд бизнестэй болох эсвэл эрхэлж буй бизнесийг дэмжих, хадгалж үлдэх, үйл ажиллагааг давуутайгаар явуулах зорилгоор аливаа төрлийн хээл хахууль өгөх, хүлээн авах, шууд болон шууд бус хэлбэрээр санал болгох, амлах, түүнчлэн давуу тал эдлүүлэх, эдлэхийг шаардахыг хатуу хориглоно.

Банкны бүртгэл, тооцоо үнэн зөв байх

Голомт банкны бүртгэл, санхүүгийн болон татварын тооцоо, тайлан нь үнэн зөв, ил тод байдлаар бүртгэгдсэн байна.

Бэлэг сэлт, зугаа цэнгэл, аяллын үйл ажиллагаа

Давуу эрх олгосны урамшуулал буюу шагнал болгож бэлэг сэлт, эд хөрөнгө өгөх, авах, амлах, зугаа цэнгэл аялалд зориулж зардал гаргахыг хориглоно.

Улс төрийн оролцоо

Голомт банк нь шууд болон шууд бус байдлаар улс төрийн намын үйл ажиллагаанд оролцдоггүй, улс төрийн нам, улс төрч, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид төлбөр, хураамж төлдөггүй.

Буяны хандив, тэтгэлэг

Бизнесийн зүй бус давуу талыг олох зорилгоор аливаа хандив, тэтгэлэг өгөхийг хориглоно.

Үүрэг, хариуцлага

Голомт банкны ажилтан бүр авлигатай холбоотой аливаа зөрчлийн талаар заавал мэдээлэх үүрэгтэй.

Сонирхлын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэх

  • Банкны ажилтнууд Банк болон түүний харилцагчийн ашиг сонирхол нэр хүндийг эн тэргүүнд тавьж, аль болох сонирхлын зөрчилд орохгүй байхыг эрмэлзэнэ.

  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөлд холбогдох албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах ёстой.

  • Хэрэв гарцаагүй байдлын улмаас сонирхлын зөрчлийг арилгах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Банкны харилцагчийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавина.

Луйврын эсрэг бодлого

  • Голомт банк болон банкны ажилтнууд нь луйвартай холбоотой аливаа үйл ажиллагаанаас сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх үүрэгтэй.

  • Голомт банк нь ажилтнууддаа үнэнч шударгаар ажиллах уур амьсгалыг бүрдүүлж, луйврын шинжтэй үйлдэл гарч болох нөхцөл байдлыг арилгахтай холбоотой хяналтын тогтолцоог бий болгон луйвар, луйврын шинжтэй үйлдэл гарсан талаарх мэдээллийг хүлээн авах, шалгах, мэдээлэх, тухайн үйлдэлтэй холбоотой авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах зэрэг үүргийг хүлээнэ.


Зөрчлийн тухай мэдээлэх бодлого

  • Голомт банкны нийт ажилтнууд авлига, хээл хахууль, сонирхлын зөрчил, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн болон бусад төрлийн дарамт зэрэг Банкны дотоод бодлого, журам, ёс зүйн код зөрчсөн аливаа зүй бус үйлдлийг мэдээлэх үүрэгтэй.
  • Банк нь холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд мэдээлэгчийн нэр, хувийн мэдээллийг чандлан нууцална.
  • Банк нь ажилтан болон холбоотой бусад талуудын зүгээс Банкны үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн тухай мэдээлэл ирүүлсний төлөө аливаа төрлийн хохирол хүлээх, дарамт шахалтад орохоос сэргийлнэ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого

Голомт банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого нь энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг бууруулах, Банкны үйлчилгээг гэмт хэргийн чанартай үйл ажиллагаанд ашиглагдахаас сэргийлэх замаар бизнесийн ёс зүйг төлөвшүүлж, сайн стандартыг тогтоох зорилготой.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлоготой ЭНД дарж танилцана уу

Хариуцах ажилтнууд

Ц. Чаминчимэг – Комплаенсийн хэлтсийн захирал
Утас: +976 70111646-1714
Цахим шуудан: chaminchimeg@golomtbank.com

Н.Мөнхжаргал – Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ахлах мэргэжилтэн
(Certified Anti-Money Laundering Specialist)
Утас: +976 70111646-1274
Цахим шуудан: munkhjargal@golomtbank.com

Банк дотооддоо дараах арга, хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Харилцагчаа таньж мэдэх

  • Сэжигтэй гүйлгээ үйл ажиллагааг мэдээлэх

  • Баримтыг хадгалах

  • Дотоол хяналт

  • Эрсдэлийн үнэлгээ ба удирдлага

  • Комплаенсийн удирдлага

Дотоод сургалт

Банкны нийт ажилтнуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой Монгол улсын хууль, тогтоомж болон Банкны дотоод бодлого, журмын дагуу хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

  • Холбогдох хууль, тогтоомж болон тэдгээрт орсон өөрчлөлтүүд

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дагуу ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлага

  • Сэжигтэй үйл ажиллагааг таньж, мэдэх

  • Сэжигтэй үйл ажилагааг мэдээлэх

  • Банкны тооцоолсон эрсдэл

  • Харилцагчаа таньж, мэдэхтэй холбоотой Банкны дотоод бодлого, журмууд.

Баримтыг хадгалах

Банк нь дараах баримт, бичгүүдийг харилцагч харилцаагаа цуцласнаас хойш 5 жилийн хугацаанд хадгална

  • Харилцагчийн эрсдэлийн үнэлгэ

  • Харилцагчийн биеийн байцаалт

  • Харилцагчийн хяналт

  • Ажилтнуудын сургалт

  • Дотоод тайлан

  • Гадаад тайлан

Сэжигтэй гүйлгээг мэдээлэх

Банкны Комплаенсийн хэлтэс нь сэжигтэй гүйлгээг Монгол Банкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн Албанд мэдээлдэг ба эдгээр дотоод болон гадаад тайлангийн нууцлалыг чандлан хадгалдаг.

Хууль дагаж, мөрдөх

Банкны Комплаенсийн хэлтэс нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэгтэй эрх бүхий, зохицуулагч байгууллагын хууль ёсны шаардлагыг даган биелүүлдэг.

Банкны бодлого, журмыг дагаж мөрдөх

Банкны нийт ажилтнуудад комплаенсийн соёлыг төлөвшүүлж, хүлээх үүрэг хариуцлагыг таниулах нь маш чухал. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжийг зөрчсөнөөр Банк болон түүний ажилтнууд хуулийн дагуу торгууль, шийтгэл хүлээнэ.

  • Банкны бодлого, журамтай сайтар танилцаж, ойлгомжгүй зүйл байвал холбогдох мэргэжилтнээс тодруулах

  • Аливаа хууль бус, зөрчилтэй үйлдлийг мэдээлэх. Хэрэв тухайн гүйлгээ эсвэл үйл ажиллагааны талаар эргэлзээ төрж байвал дотоод журмын дагуу сэжигтэй үйлдлийн мэдээллийг хүргүүлнэ. Бид Банкны дотоод бодлого, журмыг ягштал дагаж, мөрдсөнөөр болзошгүй торгууль болон бусад ял, шийтгэлээс ангид байж чадна.

  • Банк нь мөрдөн шалгах үүрэгтэй этгээд биш гэдгийг ямагт санах хэрэгтэй.

Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх бодлого

Голомт банк нь олон улсын стандарт, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг ба Нэгдсэн Үндэстний Байгууллага (UN), Европын Холбоо (EU), Америкийн нэгдсэн улс (USA) болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (UK)-аас гаргасан эдийн засгийн болон худалдааны хориг арга хэмжээ, шаардлагыг чанд мөрдөж ажиллахыг эрмэлздэг.

Голомт банкны Хориг арга хэмжээний бодлоготой ЭНД дарж танилцана уу.

Foreign Account Tax Compliance Act - FATCA

FATCA буюу АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дах дансны талаар мэдээллийг Холбооны татварын төв байгууллагад саадгүй гаргаж өгөх тухай хуулийг банк, санхүүгийн байгууллагууд дагаж, мөрдөх үүрэгтэй байдаг бөгөөд Голомт банк нь уг FATCA хуулийг хэрэгжүүлэгч юм.

Голомт банкны W-8BEN-E формтой ЭНД дарж танилцана уу.

Волфсберг асуулга

Голомт банк нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Волфсберг группээс гаргасан стандарт, дүрэм, журмыг дагаж мөрддөг.

Голомт банкны Волфсберг асуулгатай ЭНД дарж танилцана уу.

Patriot Act сертификат

Энэ нь Голомт банк болнон түүний салбар, нэгжүүд нь халхавч банк биш болохыг баталсан сертификат юм.

Голомт банкны Patriot Act сертификаттай ЭНД дарж танилцана уу.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ