“Апостиль гэрчилгээ” гэж Гадаад улсын албан ёсны бичиг баримт, тэдгээрийн албан ёсны орчуулга болон нотариатаар баталгаажуулсан хуулбарыг тухайн улсын эрх бүхий байгууллагаас давхар баталгаажуулан олгож буй гэрчилгээг хэлнэ.
БИК код нь Свифт сүлжээнд хэрэглэгдэх тухайн банкыг илэрхийлсэн кодыг хэлнэ.
Банкнаас Вестерн Юнион байгууллагатай урьдчилан тохиролцсон тодорхой хүү шимтгэл, нөхцөлийн дагуу тэдний сүлжээг ашиглан харилцагчдад үзүүлэх улс хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хэлнэ.
Давхар баталгаажуулалт гэдэг нь Google Authenticator Application дээр суурилсан хэрэглэгчийн хувийн мэдээллийг баталгаажуулах 2 алхамт баталгаажуулалт бүхий 30 секунд тутамд шинэчлэгддэг код бөгөөд Интернэт банк, Смарт банкны нууцлалын аюулгүй байдлаа улам нэмэгдүүлэхийг хүсвэл хэрэглэгч Та өөрийгөө давхар баталгаажуулалтын аргаар таниулан, дансаа илүү сайн хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл Та Интернэт банк, Смарт банк руу нэвтрэх үед Нэвтрэх нууц үгнээс гадна нэмэлт баталгаажуулах код оруулна. Энэхүү тохиргоог идэвхжүүлснээр та дансандаа аюулгүй байдлын нэмэлт давхаргыг нэмж өгөх юм.
Давуу талууд
- Фишинг халдлагаас хамгаална
- Нэмэлт шимтгэл, хураамжгүй
- Батлах нууц үгний оронд ашиглах боломжтой тул нууц үгээ цээжлэх, жил тутам шинэчлэх шаардлагагүй
- Э-токен төхөөрөмжийн оронд ашиглах боломжтой тул төхөөрөмж худалдан авах, биедээ байнга авч явах шаардлагагүй
Дижитал суваг гэдэгт Интернэт банк буюу egolomt.mn, смарт банк буюу Голомт банкны гар утасны аппликейшн, Сошиалпэй гар утасны аппликейшн, мобайл банк зэргийг авч үзнэ.
“Дебит карт” гэж Өөрийн дансны үлдэгдлийн хэмжээгээр төлбөрийн картаар бэлэн болон бэлэн бус гүйлгээг хийх боломжтой төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
Сар бүр тогтмол дүнгээр өөрийн болон бусдын Голомт банкны данс руу автоматаар гүйлгээ хийгдэх үйлчилгээ юм.
Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ.
IBAN гэдэг нь харилцагчийн дансны дугаар болон банкны мэдээлэл зэргийг агуулсан дансны дэлгэрэнгүй дугаарыг хэлнэ.
Харилцагч таны бүх төрлийн дансны орлого, зарлагын мэдээллийг таны и-мэйл хаяг болон гар утсанд мессэжээр хүргэх үйлчилгээ юм.
Нэг банк (Корреспондент) нь өөр банкуудын (респондент) мэдлийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг байршуулан, тэдгээрт мөнгөн хөрөнгийн удирдлагын үйлчилгээ, төлбөр тооцоо, чек, клиринг, валют солих зэрэг олон төрлийн үйлчилгээг хийх боломжтой банкны үйлчилгээ юм.
Корпорэйт гэйтвэй үйлчилгээ нь харилцагч байгууллага өөрийн санхүүгийн программ, вэбсайт болон аппликэйшнээр дамжин банкны системтэй шууд холбогдож банкны үйлчилгээ авах боломжтой үйлчилгээ юм.
“Кредит карт” гэж Банкнаас батлагдсан зээлийн эрхийн хэмжээнд зарцуулалт хийн, ерөнхий нөхцөлд заасан хугацаанд хүү, шимтгэлтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
CVV код нь таны картын ард байрлах 3 оронтой тоо бөгөөд картын оролцоогүй онлайн гүйлгээ хийх тохиолдолд ашиглагддаг дахин давтагдашгүй тоо юм.
Киоск төхөөрөмж нь Банкны үйлчилгээг зайнаас үзүүлэх зориулалттай сүүлийн үеийн электрон төхөөрөмж юм. Тус төхөөрөмж АТМ-тай адил зах зээлд биет хэлбэрээр байршиж харилцагчдад шинээр харилцах данс нээх, дансны үлдэгдэл шалгах, гүйлгээ хийх, интернэт банкны бүртгэл, хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой банкны бэлэн бус үйлчилгээг үзүүлэх төхөөрөмж юм.
Лояалти хөтөлбөр гэдэг нь харилцагчийн үнэнч хэрэглээг урамшуулах хөтөлбөр бөгөөд аливаа байгууллагаас өөрийн хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ зориулан бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээг төрөл бүрээр урамшуулах, хөнгөлөлт авах боломжийг олгох нь энэ төрлийн хөтөлбөрийн гол зорилго юм. Лояалти хөтөлбөрийг байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хэлбэр, үйлчлүүлэгчдийн онцлогт тохируулан төрөл бүрээр хэрэгжүүлдэг.
Дотоодын банкинд нээсэн гадаадын банкны дансыг хэлнэ.
“Мерчант” гэж өөрийн худалдаалж буй бараа, үйлчилгээг хэрэглэгчид Үйлчилгээгээр дамжуулан худалдахаар Компанитай гэрээ байгуулсан хүн, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг хэлнэ.
Байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлбөр тооцооны баримтад гарын үсэг зурж дансанд дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах болон үйлчилгээний гэрээ байгуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай шийдвэрийг хэлнэ.
MTCN гэдэг нь мөнгөн гуйвуулгын гүйлгээ бүрийг тодорхойлох Western Union системээс өгөгдөх 10 оронтой тоог хэлнэ.
Ямар ч төрлийн гар утаснаас хүссэн цагтаа, хүссэн газраасаа *1646#-руу залгаж интернэт дата шаардлагагүйгээр банкны үйлчилгээ авах боломжтой.
Хууль бусаар олсон мөнгөний гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнийг нуун далдалж, улмаар хууль ёсны хөрөнгө мэт харагдуулах үйл ажиллагааг хэлнэ.
Мөнгө угаах үйл явц нь үндсэн 3 үе шатаар явагддаг:
- Байршуулах
- Далдлах
- Нэгтгэх
Гадаадын банкинд нээсэн дотоодын банкны дансыг хэлнэ.
“ПОС төхөөрөмж” гэж Банкны системд холбогдсон, төлбөр хийх зориулалтаар картаар үйлчлэгч байгууллагат байршуулсан төлбөрийн картыг хүлээн авагч бүхий банкны төхөөрөмжийг хэлнэ.
Payroll үйлчилгээ нь цалингийн болон бусад тогтмол гардаг төлбөр тооцоогоо интернэт банкны тусгай цэс ашиглан багцаар хийх боломжтой үйлчилгээ юм.
Payroll үйлчилгээ нь цалингийн болон бусад тогтмол гардаг төлбөр тооцоогоо интернэт банкны тусгай цэс ашиглан багцаар хийх боломжтой үйлчилгээ юм.
Swift гэдэг нь Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу Олон Улсын Банк Санхүүгийн Харилцаа Холбооны Нийгэмлэгийг хэлдэг бөгөөд SWIFT сүлжээгээр гүйлгээ хийхэд SWIFT код заавал шаардлагатай. Энэ нь SWIFT сүлжээний гишүүн банк, санхүүгийн байгууллагуудад олгодог, дахин давтагдашгүй бүтэц бүхий 8-11 оронтой, үсэг, тооноос бүрдсэн тусгай код юм. SWIFT кодууд дараах бүтэцтэй байна.
SWIFT код: GLMTMNUBXXX
- GLMT: Тухайн банкны нэрийн товчилсон хэлбэр
- MN: Банкны байршиж буй улс
- UB: Тухайн банкны төв оффис байршиж буй хот
- XXX: Салбарын тэмдэглэгээ
Swift global payment initiative буюу Свифтийн сүлжээгээр дамжсан төлбөрийн статус, зам, шимтгэл болон цаг хугацааны талаар харах боломжтой мэдээллийн санг хэлнэ.
Банкны үйлчилгээг зайнаас авах боломжтой ухаалаг гар утсанд (iOS, Android үйлдлийн системтэй) зориулсан аппликэйшн юм.
Утасны дугаар ашиглан бусад руу шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой банк санхүү, төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг хурдан шуурхай, нэг доороос авах боломжийг олгосон дижитал хэтэвч юм.
Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой нэг удаагийн дахин давтагдахгүй код боловсруулдаг нууцлалын физик төхөөрөмж юм.
ФАТФ-ын 40 зөвлөмжийн дагуу УТНБЭ гэж гадаад орны өндөр албан тушаалтан, тухайлбал төрийн тэргүүн, Засгийн Газрын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан хууль хяналтын болон цэрэг армийн удирдлага, төрийн өмчит компанийн захирал, нам болон улс төрийн байгууллагын дарга нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийг хэлнэ.
FAFT буюу Financial Action Task Force нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага бөгөөд олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс сэргийлэх бодлого боловсруулж, дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын, хараат бус байгууллага юм.
FATCA буюу Foreign Account Tax Compliance Act нь АНУ-ын этгээдийн болон АНУ-д хамааралтай этгээдийн дансны мэдээллийг АНУ-ын татварын байгууллагад мэдээлэх, суутгалд өртөх гүйлгээнээс суутгал хийх зорилготой АНУ-ын “Хилийн чанад дахь дансны хөрөнгийг татварт хамруулах хууль”-ийг хэлнэ.
Гадаад иргэний бүртгэлийн дугаар буюу Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гэж буй гадаадын иргэдэд олгогдсон гадаадын иргэдийн улсын код, төрсөн огноо, хүйс зэрэг мэдээллийг агуулсан бүртгэлийн дугаар юм.
Хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ.