Ажилтны эрүүл мэнд сайн сайхан байдал

АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН БАЙДАЛ

Ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарч, эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжоор хангадаг. Голомт банк нь өөрийн эмчтэй бөгөөд ажилтнууд ажлын цагаар аливаа эрүүл мэндийн асуудал тулгарахад цаг алдалгүй анхан шатны тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг авах боломжтой байдаг. Ажилтнуудын эрүүл мэндэд чиглэсэн Физиологийн эрүүл мэнд, Сэтгэл зүйн эрүүл мэнд, Ажил амьдралын тэнцвэрт зориулсан хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэ

Eruul mend

Эрүүл ажилтан хөгжлийн голомт

Ажилтнуудынхаа биеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд олон ажил зохион байгуулдаг. Үүний нэг нь эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээ. Голомт банк 2 жил тутамд нийт ажилтнуудаа эрүүл мэндийн 7-8 төрлийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулдаг.

Mommys event

МОНГОЛ УЛСАД АНХДАГЧ ГОЛОМТЫН ЭЭЖҮҮД АРГА ХЭМЖЭЭ

Голомт банк жирэмсний амралттай байгаа ажилтнууддаа зориулсан “G-mommys” арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Жирэмсний амралттай байгаа ажилтнууддаа зориулсан мэдээ мэдээлэл, хэрэгтэй сургалт зөвлөгөө, хоорондоо танилцаж дотносох нээлттэй боломжуудыг олгодог энэхүү event маань ажил олгогч байгууллагуудаас анхдагч, үлгэр жишээ, туршлага болохуйц арга хэмжээ юм.

Ажилтны хүүхэд

БЯЦХАН ГОЛОМТЧУУД

Голомт банк ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан байдалд үргэлж санаа тавьж ажилладаг. Ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан Хүүхдийн баярын цогц хөтөлбөр, Мэргэжил таниулах хөтөлбөр, Сурагчийн дадлага, Good Vibes зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж тэдний хүмүүжил, мэдлэг боловсрол, ирээдүйн мэргэжлээ сонгох зэрэгт нь дэмжлэг үзүүлдэг.

Явган аялал

АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГ, СПОРТ

Голомт банк ажилтнуудынхаа бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн спортын тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг. Сагсан бөмбөгийн лиг, явган аялал, цасны баяр, волейболын тэмцээн, хөлбөмбөгийн тэмцээн гэх мэт 8-9 төрлийн тэмцээн, биеийн тамирын арга хэмжээг зохион байгулж ажилтнуудынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх оролцоо, баг хамт олонч байдал, багаар ажиллах чадварыг дэмжин ажилладаг. Мөн банк хоорондын болон улсын чанартай тэмцээн уралдаанд шигшээ баг тамирчдаа бэлтгэн оролцуулдаг.

Loyal

LOYAL АЖИЛТНЫ ХӨТӨЛБӨР

Урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж Голомт банкныхаа хөгжилд хувь нэмрээ оруулж банкандаа ажилласан ажилтнуудынхаа 5, 10, 15, 20, 25 дахь ойн жилүүдэд нь Loyal ажилтны бэлгийг гардуулдаг.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ