Голомт банк анх 2018 онд “Алтны Форум” арга хэмжээг явуулж эхэлсэн. Тус арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын төлөөлөл уригдан оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, цаашдын төлөв байдлыг хэлэлцэн туршлага солилцох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.