Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай


Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой дижитал үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Голомт банк дижитал үйлчилгээгээ аппликэйшн, портал сайт зэрэг төрөл бүрийн сувгуудаар дамжуулан хүргэдгийн нэг нь өөртөө үйлчлэх банк буюу ATM төхөөрөмж юм.

Харилцагчид өмнө нь ATM төхөөрөмжөөс зөвхөн банкны үйлчилгээ авдаг байсан бол төрийн байгууллагын үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлсэн Smart KIOSK төхөөрөмжийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлээд байна. Энэхүү KIOSK төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр харилцагчид Голомт банк болон доор дурдсан төрийн байгууллагын үйлчилгээг орон нутаг, Улаанбаатар хотод байрлах 230 гаруй шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах таатай нөхцөл бүрдэж буй юм.

Харилцагч та Smart KIOSK төхөөрөмжийн үндсэн 4 цэсээс сонгон өөрт хэрэгтэй үйлчилгээг аваарай.

“КИОСК” цэс

Харилцагчдын хэрэгцээг хангасан нийт 17 төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой.

  • Дансны үйлчилгээ
  • Хадгаламжийн үйлчилгээ
  • Харилцах дансны үйлчилгээ
  • Зээлийн үйлчилгээ
  • Гүйлгээ
  • Бусад үйлчилгээ
  • Картын үйлчилгээ

“Тоон гарын үсэг” цэс

“GSign Mongolia” аппликэйшн болон иргэний үнэмлэх дээрээ тоон гарын үсэг авч, үүнийгээ ашиглан “E-Mongolia” цэсээс төрийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг хурдан шуурхай авах боломжтой.

“E-Mongolia” цэс

Дараах байгууллагуудаас үзүүлдэг 40 орчим төрлийн төрийн үйлчилгээний лавлагаа, тодорхойлолтыг имэйлээр хүлээн авах боломжтой.

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар
  • Эрүүл мэндийн яам
  • Гаалийн ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
  • Авто тээврийн үндэсний төв
  • Цагдаагийн ерөнхий газар

“SocialPay” цэс

Та SocialPay аппликэйшний хэрэглэгч бол карт ашиглахгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргах боломжтой.

Голомт банкны Smart KIOSK нь банкны төдийгүй төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолтыг харилцагч өөрт ойроос, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, тэр дундаа тоон гарын үсгийг олгодог анхны төхөөрөмж болж буйгаараа онцлогтой. Энэхүү өөртөө үйлчлэх төхөөрөмж нь үйлчилгээний байгууллага, худалдааны төв, эмнэлэг, сургууль зэрэг иргэдийн хамгийн хэрэгцээтэй газруудад нээлттэй байршсан тул харилцагч та хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны болон төрийн үйлчилгээг тав тухтай аваарай.

Нэмж дурдахад Голомт банк, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд SmartKIOSK төхөөрөмжөөс Төрийн банк болон Худалдаа, хөгжлийн банкны картаар бэлэн зарлага гаргасан тохиолдолд гүйлгээний шимтгэл 100₮ байна.

Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.

#SmartKIOSK

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ