Цахим орчинд ашиглах хандалтын төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах нь


Цахим орчинд ашиглах хандалтын төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах нь

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хүмүүс бид банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авч, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкны системтэй холбогдох боломж бүрдсэн. Энэ холболтыг түргэн шуурхай хийх нөхцөлийг олгож байгаа төхөөрөмж  нь бидний мэдэх компьютер, гар утас, таблет, токен харин шийдэл нь банкны апликэйшн, харилцагчийн түүнд нэвтрэх нэр,  нууц үг гэж  ойлгож болно.

Хандалтын төхөөрөмж гэж юу вэ? /Access device/

Ямар нэгэн систем, аппликэйшн, вебсайт руу нэвтэрч үйлчилгээ авахын тулд ашиглаж буй тодорхой хүчин чадал бүхий төхөөрөмжүүдийг хандалтын төхөөрөмж гэж нэрлэдэг. Жишээ нь: Бүх төрлийн суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас, таблет гэх мэт төхөөрөмжийг ойлгож болно. Хандалтын төхөөрөмж нь нэг удаагийн болон тогтмол нууц үг, хувийн таних дугаар буюу /pin code/, токен код зэрэг хэрэглэгчийг танин баталгаажуулах мэдээллүүдийг ашигладаг.

Хандалтын төхөөрөмжийг аюулгүй ашиглахын тулд юуг анхаарах вэ?

  1. Төхөөрөмжийн техник болон программ хангамжийн ажиллах үндсэн горимтой танилцсан байх;
  2. Төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлж, нууц үгээр давхар хамгаалах;
  3. Үйлдлийн системийг сүүлийн хувилбараар тогтмол шинэчлэн, антивирусийн программ хангамжийг суулгах;
  4. Таны цахим баримт бичгийн формат нь өөр өөр өргөтгөлтэй тул тухайн төхөөрөмжид нийцэж байгаа эсэхийг анхаарах;
  5. Хандалтын төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, программ хангамжийг албан ёсны эрхтэй эх үүсвэрээс татан ашиглах;
  6. Таны хандаж буй вэбсайт аюулгүй холболт тогтоох /https:/ тэмдэглэгээтэй байгаа эсэхийг шалгах;
  7. Өөрийн ашигладаг хандалтын төхөөрөмжөөс өөр төхөөрөмжийг ашиглах эсвэл интернэт кафе олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс нэвтрэх үйлдэл хийсэн бол заавал гарах /logout/ үйлдлийг хийх;
  8. Сошиал хаягууд болон интернэт банканд нэвтрэх нэр, нууц үгээ веб хөтөч дээр хадгалахгүй, сануулах тохиргоог сонгохгүй байх;
  9. Гар утасны үйлдвэрлэгчээс тогтоосон хязгаарлалт тохиргоог эвдсэн /Jailbreak – iOS, root – android / утас ашиглахгүй байх;
  10. Компьютер дээрээ вирусийн эсрэг программ суулгаж, шинэчлэлт хийдэг байх USB флашийг компьютерт холбох бүртээ вирусийн эсрэг программаар уншуулж шалгах;
  11. Нийтийн хэрэглээний Wi-Fi сүлжээ аль болох ашиглахгүй байх, шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас баталгаажуулан Wi-Fi нэрийг асуух;
  12. Ашиглаж буй төхөөрөмжийнхөө сүлжээнд автоматаар холбогдох тохиргоог унтраах, зөвшөөрөгдөөгүй Wi-Fi сүлжээнд холбогдохоос хамгаалах;

Харилцагч та өөрийн ашигладаг компьютер, ухаалаг гар утас, таблет зэрэг хувийн төхөөрөмжүүдийнхээ техник болон программ хангамжийн горимтой танилцаж, дээрх аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж хэвшээд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ