Тахлын үеийн чимээгүй баатар – МИАТ компани


Тахлын үеийн чимээгүй баатар – МИАТ компани

Цар тахлын хүнд үед эмнэлэг, цагдаагаас гадна далд фронтод ажиллаж байсан хүмүүс бол тээврийн салбарынхан. Тэр дундаа вакцины тээвэрлэлтэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж буй газар бол үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн хамт олон юм. “МИАТ” компани хилийн чанадад гацсан иргэдээ тээвэрлэн авчрахын сацуу яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй тээвэрлэж, цар тахлын хүнд үеийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Тэд тахлын голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчрах тусгай үүргийн нислэг үйлдсэнээс хойш Австрали, Өмнөд Африк, АНУ  зэрэг улс руу анх удаа зорчигчийн нислэг үйлдэж иргэдээ эх оронд нь авч ирсэн. Үүнээс гадна Монголд буусан эхний вакцин болох “AztraZeneca”-ийг Энэтхэгээс авчрахаас эхлээд Засгийн газар, НҮБ-ын “Ковакс” хөтөлбөр, бусад эмнэлгийн байгууллагын захиалгаар тээвэрлэлтийн тусгай горимтой вакцины татан авалтыг МИАТ компанийнхан олон удаа амжилттай гүйцэтгэсэн билээ.

Шууд нислэгээс тусгаарлалтын байр, тусгаарлалтын байрнаас шууд нислэгийн хооронд буюу “Ковид 19”-ийн онцгой нөхцөлд ажилласан ч тэд асуудал тавьж, ажлаас зугтсангүй. Статистик мэдээллээс харахад нислэгийн тоо буурсан боловч “МИАТ”-ийн хувьд энэ хоёр жил онцгой нөхцөлд ажиллах маш том туршлага болж өгсөн байдаг. Эдийн засгийн хувьд компанийн ашиг орлого багассан ч ажлын байрыг хадгалах нь юу юунаас чухал байсныг тэд хэлж байна. Ийм онцгой нөхцөлд “гал алдахгүй”-гээр үүргээ гүйцэтгэж, товлосон цаг хугацаандаа вакцины татан авалтыг хийж чадсан нь “МИАТ” ХК өөрийн эзэмшлийн агаарын хөлөгтэй болсонтой шууд холбоотой. Товчхондоо, цар тахлын хүнд цагт Монгол Улс алсын зайны нислэг үйлдэх хүчин чадалтай агаарын хөлөгтэй байсан нь том давуу тал болжээ.

“МИАТ” ХК-ийн Нислэг үйлдвэрлэл, инженерийн хэлтсийн инженер Г.Төгөлдөр:

“МИАТ” компани “Боинг 767-300ER” агаарын хөлгөөр 2014 оноос хойш нислэг үйлдэж байгаа. Энэ онгоцны Монгол Улсын бүртгэлийн дугаар нь JU-1021. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол Улсын өөрийн эзэмшлийн агаарын хөлөг. “Ковид-19” цар тахлын үед энэ онгоц онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв бид өөрийн мэдлийн ийм онгоцтой байгаагүй бол вакцины татан авалтад хүндрэл учрах байсан. Учир нь, “Боинг 767-300ER” агаарын хөлгийн зорчигчдын суудлыг аваад оронд нь тооцоолол хийж вакцин тээвэрлэн авчирч байна. Хэрэв түрээсийн онгоц байсан бол дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн вакцин тээвэрлэхэд заавал эзэмшигч талаас зөвшөөрөл авах ёстой. Цаад газраас зөвшөөрөл авах процесс нь өөрөө 1-2 сар урт үргэлжилдэг. Харин манай улс өөрийн нэр дээр бүртгэлтэй агаарын хөлөгтэй байхын давуу тал цар тахал, цаг хугацаатай уралдаж буй энэ үед гарч байна.

Цар тахлын үед зорчигч тээвэр, вакцин тээврээс гадна карго ачааны ихэнхийг “Боинг 767-300ER” гэх энэ онгоц эх орондоо тээвэрлэж байгааг “МИАТ”-ийнхан онцолж байна. Стандартынхаа дагуу 252 зорчигч тээвэрлэх боломжтой энэ хөлөг 32 тонн ачаа зөөх хүчин чадалтай. Оргил жилдээ нийт дүнгээрээ 132747 зорчигч, 1529 тонн карго ачаа тээвэрлэж байсан “Боинг 767-300ER” цар тахлын жилүүдэд Монголын агаарын ачаа тээвэрт ч хамгийн том хувь нэмэр оруулж байгааг дараах хүснэгтээс харж болно.

Зорчигч Карго /тонн/
2014 97 604 1329
2015 99 947 1144
2016 123 747 1529
2017 132 747 1475
2018 94 583 738
2019 96 876 774
2020 17 032 1455
2021 /1-8 сар/ 1356 4759

Түүнчлэн дундаа цэнэглэлгүйгээр буюу алсын зайд нислэг үйлдэх чадвартай нь энэ хөлгийн давуу тал юм. Алсдаа АНУ, Австрали зэрэг улс руу шууд нислэг үйлдэх боломжийг “Боинг 767-300ER” онгоц бидэнд олгож байна. Үүнийгээ ч батлан харуулж, Америкийн Сиэтл хот руу шууд нислэг үйлдэн 250 иргэнээ эх оронд нь авчирсан түүхтэй.

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийг “Боинг 767-300ER” онгоц худалдан авахад үндэсний тэргүүлэгч Голомт банк зээлийг нь өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байдаг. Голомт банк хөгжлийг дэмжсэн томоохон төслүүдийг дэмжсээр ирсний нэг нь ийнхүү агаарын тээврийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ