Б.Отгон-Оюун: Хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд удирдлагын түвшний мэдлэг, боловсрол олгож байгаад маш их баяртай байна


Б.Отгон-Оюун: Хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд удирдлагын түвшний мэдлэг, боловсрол олгож байгаад маш их баяртай байна

Голомт банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран зохион байгуулж буй цуврал сургалтын ээлжит дугаар амжилттай болж өндөрлөлөө. Бид энэ удаад “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн БҮҮТКАМП” сургалтыг 12-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Энэхүү сургалтаар нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэх, бизнесээ нийгэмд ээлтэй болгосноор ямар дэвшилтэд хүрч болох талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө. Мөн оролцогчдыг өөрсдийн бизнесийн асуудлыг олж, түүнийг оновчтой шийдвэрлэхэд туслах зарим аргуудын талаар хичээлүүд ч сургалтын агуулгад багтсан юм. Бид энэ удаагийн сургалтад оролцогч, бизнес эмэгтэйчүүдийн нэг, Нүдэн гүн ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Отгон-Оюунтай уулзаж ярилцсаныг хүргэж байна.

Сайн байна уу? Цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа. Та өөрийгөө бидэнд товчхон танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Намайг Отгон-Оюун гэдэг. Би “Нүдэн гүн ХХК”-ийн үүсгэн байгуулагч.

Та өөрийн эрхэлдэг бизнесийн талаар танилцуулаач?

Манайх Нүдэн Арт Хаус гэдэг дэлгүүртэй. Дан оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Манайх гэр ахуйн даавуун бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл болон бүх төрлийн хувцас оёж, үйлдвэрлэж, худалдаалж байна.

Та хэрхэн оёдлын үйлдвэрлэл эрхлэх болсон бэ? Бизнесийн гарааныхаа талаар хуваалцахгүй юу?

Би ер нь багаасаа хувцас загвар, чимэглэлийн чиглэлд сонирхолтой байсан. Ямар нэг зүйлийг гоё болгосон, нарийн, чимхлүүр ажилд дуртай байлаа. Манай эгч энэ салбарт амжилттай яваа дизайнер хүн байдаг. Эгчийнхээ ажил дээр очоод хийж байгаа ажлыг нь сонирхож, загварын сэтгүүл үзсээр л нэг мэдэхэд энэ чиглэлд сонирхолтой болчихсон. Тэгээд сонирхлоо дагаад л “Нүдэн гүн ХХК”-ийг байгуулж байсан.

Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд тэр дундаа удирдах албан тушаалт ажиллахад хүндрэл, бэрхшээлтэй тал байдаг уу?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа бий л дээ. Эрэгтэй хүмүүс асуудлыг томоор хардаг бол эмэгтэй хүмүүс жижиг, сажиг асуудлуудад анхаарлаа хэт хандуулах гээд байдаг талтай. Бас эмэгтэй хүн чинь ямар ч тохиолдолд гэр бүлдээ анхаарна, үр, хүүхдээ төрүүлж, өсгөх шаардлагатай. Тиймээс өөрийн карьер, бизнесийг хөгжүүлэхэд илүү их хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт гаргах хэрэгтэй болдог.

Тэгвэл эсрэгээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн удирдах арга барилын хувьд давуу тал их байдаг байх.

Манай бизнесийн хувьд эмэгтэй ажилтнууд ихтэй. Нийт ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс миний хувьд тэднийг илүү ойлгож, сонсож чаддаг байх гэж боддог. Тэдний нийгмийн болоод гэр бүлийн асуудлуудад нь анхаарлаа хандуулж ажилладаг. Компанийн үнэт зүйл болсон ажилчдын тав тухтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх нь бизнесийн ирээдүйн хөгжилд хамгийн чухал гэж боддог. Энэ л эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх арга барилын давуу тал байх.

Та Голомт банкнаас зохион байгуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих цуврал сургалтад өмнө нь хамрагдаж байсан уу? Тийм бол ямар сургалтад хамрагдаж байв?

Би өмнө нь энэ цуврал сургалтын “Кластер хөгжил”, “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтад хамрагдаж байсан. Өнөөдөр 3 дахь удаагаа оролцож байна.

Өнөөдрийн сургалтаас та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээллийг олж авч чадсан уу?

Өнөөдрийн сургалтаас би бизнесийн загвар гаргах, хэрэглэгчдийн хэрэгцээг шийдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн гаргах, хөгжүүлэх нь бизнесийн үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой талаар сурлаа. Энэ нь миний цаашдын бизнесийн төлөвлөгөөнд хэрэг болно гэж бодож байна.

Та энэхүү цуврал сургалтын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

Хувиараа бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд удирдлагын түвшний мэдлэг, боловсрол олгож байгаад маш их баяртай байгаа. Энэ сургалтуудаас олж авсан мэдлэг, мэдээллээр бид өөрийн байгууллагыг хөгжүүлж, цаашлаад улсын хөгжилд эмэгтэйчүүдийн хувь нэмрийг оруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Бизнес эмэгтэйчүүдийг дэмжин ажилладаг Голомт банкныханд бас баярлалаа.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ