Удирдлагын баг

Удирдлагын баг

member-image

Норихико Като

Гүйцэтгэх захирал
member-image

Норихико Като

Гүйцэтгэх захирал

Норихико Като нь 1981 онд Токиогийн их сургууль, 1988 онд UCLA-Андерсон их сургуулийг тус тус дүүргэсэн. Ноён Норихико Като нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай.

Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд Байгууллагын банк, Хүний нөөц, Байгууллагын төлөвлөлт хариуцан удирдлагын бүх шатанд ажиллаж байсан.

  • 2009-2016 онд Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгч
  • 2016-2019 онд Камбож улсын Сатапана банкны гүйцэтгэх захирал, Sathapana Limited бичил санхүүгийн байгууллага болон Maruhan Japan Bank Cambodia банкнуудыг нэгтгэснээр Sathapana Bank PLC арилжааны банкны үүсгэн байгуулагч
  • 2019 оноос Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
member-image-1

Г.Ганболд

Ерөнхийлөгч
member-image-1

Г.Ганболд

Ерөнхийлөгч

Г.Ганболд нь 1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2000 онд тус сургуульд Эдийн засгийн магистр зэрэг хамгаалсан.

  • 1983-1989 онд МХЗЭ-ийн төв хорооны Референт, Хэлтсийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга
  • 1987-1990 онд Монголын Оюутны Холбооны Дэд дарга
  • 1991-1997 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч
  • 1998-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга
  • 2000-2007 онд Голомт банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал
  • 2007-2012 онд Голомт банкны Тэргүүн дэд захирал
  • 2012-2015 онд Голомт банкны Гүйцэтгэх захирал
  • 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Дэд дарга
  • 2016 оноос Голомт банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Нямсүрэн

Т.Нямсүрэн

Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Эрсдэл хариуцсан захирал
Нямсүрэн

Т.Нямсүрэн

Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Эрсдэл хариуцсан захирал

Т.Нямсүрэн нь 2001 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2007 онд БНСУ-ын Хандонг Глобал их сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

  • 2001-2005 онд Голомт банкны Санхүүгийн мэдээлэл хяналтын газрын Эрсдэлийн удирдлагын албанд эдийн засагч
  • 2005-2007 онд Санхүүгийн мэдээлэл хяналтын газрын Эрсдэлийн удирдлагын албанд Ахлах эдийн засагч
  • 2007-2009 онд Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэст Ахлах менежер
  • 2009-2012 онд Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал
  • 2012-2014 онд Зээлийн газрын захирал
  • 2014-2016 онд Зээлийн газрын Дэд захирал
  • 2016-2020 онд Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Зээл хариуцсан захирал
  • 2021 оноос Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Эрсдэл хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна.
Бадрал

Д.Бадрал

Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал
Бадрал

Д.Бадрал

Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал

Д.Бадрал нь 2005 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Эдийн засгийн мэдээлэл боловсруулалт мэргэжлээр төгсөж, 2009 онд МУИС-ийн Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд Голомт банкны Картын төвийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн Картын ажилтан, Харилцагчийн үйлчилгээний ажилтан
  • 2006-2007 онд Картын төвийн Эрсдэлийн удирдлагын албанд Эдийн засагч, Бүтээгдэхүүн борлуулагч зээлийн эдийн засагч
  • 2007-2015 онд Байгууллагын банкны газарт Ажилтан, Харилцааны менежер, Хэлтсийн захирал
  • 2015-2020 онд Байгууллагын банкны газрын захирал
  • 2021 оноос Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна.
member-image-3

М.Сайнбилэг

Мэдээллийн технологи хариуцсан захирал
member-image-3

М.Сайнбилэг

Мэдээллийн технологи хариуцсан захирал

М.Сайнбилэг нь 2004 онд ШУТИС-ийн КТМС-ийг Програм хангамжийн инженер, 2010 онд Голланд улсын HAN University of Applied Science их сургуулийн Компьютерийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

  • 2004-2005 онд Старсофт ХХК-д Ахлах програм хөгжүүлэгч
  • 2005-2009 онд Голомт банканд Програм хөгжүүлэгч
  • 2010 онд Голланд улсын QOSQO, Өгөгдлийн шинжээч
  • 2010-2013 онд Австрали улсын ACER, Системийн шинжээч, Өгөгдлийн шинжээч, Програм хөгжүүлэгч
  • 2013-2016 онд Голомт банкны Мэдээллийн технологийн газар, Системийн хэлтсийн захирал
  • 2016-2019 онд Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал
  • 2019 оноос Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна.
Мөнхтуяа

С.Мөнхтуяа

Санхүү удирдлагын газрын захирал
Мөнхтуяа

С.Мөнхтуяа

Санхүү удирдлагын газрын захирал

С.Мөнхтуяа нь 2000 онд СЭЗДС-ийг Санхүүч, зээлийн эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2005 онд БНСУ-ын Хандонг Глобал их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2016 онд Виржиниа олон улсын их сургуульд Олон улсын эдийн засагч мэргэжлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.

  • 2000-2002 онд Голомт банкны Картын хэлтэст Нягтлан бодогч
  • 2002-2004 онд Санхүүгийн мэдээлэл хяналтын газрын Тайлан бүртгэл санхүүгийн хэлтэст Эдийн засагч
  • 2004-2007 онд Санхүүгийн мэдээлэл хяналтын газрын Тайлан бүртгэл санхүүгийн хяналтын хэлтэст Ахлах эдийн засагч
  • 2007-2020 онд Санхүү Удирдлагын Газрын Бүртгэлийн бодлого, хяналтын хэлтсийн захирал
  • 2020 оноос Голомт банкны Санхүүгийн удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Наранхүү

М.Наранхүү

Зээлийн газрын захирал
Наранхүү

М.Наранхүү

Зээлийн газрын захирал

М.Наранхүү нь 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага, менежмент мэргэжлээр сурч төгссөн.

  • 2004-2007 онд Анод банкны Салбар, Байгууллагын банк, Эрсдэлийн удирдлагын газруудад зээлийн болон эрсдэл хариуцсан Эдийн засагч
  • 2007-2010 онд Тээвэр Хөгжлийн банкны Төлөвлөлт судалгааны хэлтэст Ерөнхий мэргэжилтэн, Эрсдэлийн удирдлагын албаны орлогч дарга, Зээлийн газрын захирал
  • 2010-2012 онд Голомт банкны Иргэдийн банкны газрын Бизнесийн удирдлагын хэлтэст Бүтээгдэхүүн хөгжлийн менежер, Ахлах менежер
  • 2012 онд Голомт банкны Орхон салбарын захирал
  • 2012-2016 онд Иргэдийн банкны газрын Бизнесийн удирдлагын хэлтсийн захирал, Жижиг дунд бизнесийн хэлтсийн захирал
  • 2013-2016 онд Зээлийн батлан даалтын сан, Батлан даалтын хорооны гишүүн
  • 2016-2017 онд Голомт банкны Салбарын бизнес процессыг дахин загварчлах (BPR) төслийн удирдагч
  • 2017-2018 онд Голомт банкны Төвлөрсөн үйлчилгээний төвийн захирал (Shared back office)
  • 2018-2021 онд Бизнес процесс менежментийн газрын захирал
  • 2021 оноос Голомт банкны Зээлийн Газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Отгон

Т.Отгон

Эрсдэлийн удирдлагын газрын захирал
Отгон

Т.Отгон

Эрсдэлийн удирдлагын газрын захирал

Т.Отгон нь 2003 онд МУИС-ийн Бизнесийн удирдлагын магистр, 2009 онд ХУИС-ийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.

  • 2001-2006 онд “АБТС” ББСБ-т Ерөнхий нягтлан бодогч, Гүйцэтгэх захирал
  • 2006-2008 онд Голомт банкны Зээлийн газрын ААН-ийн зээлийн хэлтсийн зээлийн эдийн засагч
  • 2008-2012 онд Байгууллагын банкны газрын Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал
  • 2014-2020 онд Байгууллагын банкны газрын Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал
  • 2020 оноос Голомт банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Төрболд

Э.Төрболд

Нөөцийн удирдлагын газрын захирал
Төрболд

Э.Төрболд

Нөөцийн удирдлагын газрын захирал

Э.Төрболд нь 2012 онд Япон улсын Киотогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2014 онд Токиогийн их сургуулийг Санхүүгийн Инженерчлэл мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан.

  • 2014-2016 онд Худалдаа хөгжлийн банкны Токиогийн төлөөлөгчийн газар болон Олон Улсын Банкны газарт Менежер
  • 2016-2018 онд Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газарт Дилер
  • 2018-2020 онд Япон улсын Софтбанк группын хөрөнгө оруулалттай Клин Энержи Ази ХХК-д Санхүү эрхэлсэн захирал
  • 2020-2021 онд Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Актив пассивын удирдлагын хэлтсийн захирал
  • 2021 оноос Голомт банкны Нөөцийн Удирдлагын Газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
member-image-8

Ц.Байгалмаа

Иргэдийн банкны газрын захирал
member-image-8

Ц.Байгалмаа

Иргэдийн банкны газрын захирал

Ц.Байгалмаа нь 2002 СЭЗДС-ийн Менежментийн ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн.

  • 2002 онд Монгол Шуудан банканд Нягтлан бодогч
  • 2003-2004 онд Голомт банканд Зээлийн эдийн засагч
  • 2004-2007 онд Голомт банкны Салбар нэгжийн удирдлагын хэлтэст Эдийн засагч
  • 2007-2013 онд Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал
  • 2013-2014 онд Мэдээлэл технологийн газрын Банкны үндсэн систем төслийн нэгжийн менежер
  • 2014-2017 онд Бизнес хөгжлийн газрын Иргэдийн бизнесийн хэлтсийн захирал
  • 2017 онд Инновацийн хэлтсийн захирал
  • 2017-2019 онд Дижитал банкны газрын Дижитал банкны хэлтсийн захирал
  • 2019-2020 онд Иргэд, жижиг дунд банкны газрын захирал
  • 2021 оноос Голомт банкны Иргэдийн банкны газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Мягмардорж

З.Мягмардорж

Байгууллагын банкны газрын захирал
Мягмардорж

З.Мягмардорж

Байгууллагын банкны газрын захирал

З.Мягмардорж нь 2007 онд ХУИС-ийг Бизнесийн удирдлага санхүү, хятад хэлний мэргэжлээр дүүргэсэн.

  • 2007-2012 онд Голомт банкны Москва салбарын Харилцагчийн зөвлөх, Харилцааны менежер, Харилцааны ахлах менежер
  • 2012-2015 онд Байгууллагын банкны газарт Бизнес хөгжлийн менежер
  • 2015-2021 онд Байгууллагын банкны газрын Байгууллагын хэлтэс, Үйлдвэр худалдааны хэлтсийн захирал
  • 2021 оноос Голомт банкны Байгууллагын банкны газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
member-image-10

Г.Уянга

Хүний нөөцийн удирдлагын газрын захирал
member-image-10

Г.Уянга

Хүний нөөцийн удирдлагын газрын захирал

Г.Уянга нь 2001 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын бакалавр, 2005 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистр зэрэг тус тус хамгаалсан. Англи, БНСУ, Сингапур, БНХАУ, Фижи зэрэг 10 гаруй оронд сургалт, судалгааны чиглэлээр суралцсан.

  • 2007-2012 онд Харилцаа холбооны зохицуулах хороонд Хүний нөөцийн мэргэжилтэн
  • 2015-2018 онд АПУ Трейдинг ХХК-д Хүний нөөц хөгжлийн газрын дарга, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудад Хүний нөөцийн зөвлөх
  • 2018 оноос Голомт банкны Хүний нөөцийн хэлтсийн захирал
  • 2019 оноос Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Очирхуяг

Н.Очирхуяг

Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал
Очирхуяг

Н.Очирхуяг

Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал

Н.Очирхуяг нь 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг, 2016 онд АНУ-ын Globe University Minneapolis их сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

  • 2004-2005 онд Зоос банкны Картын төвийн ахлах нягтлан бодогч
  • 2006-2008 онд Жи Мобайл компанийн Борлуулалтын хэлтсийн захирал
  • 2008-2014 онд Голомт банкны Маркетингийн хэлтсийн ахлах менежер, Захирал
  • 2017 онд EBRD-MonSeff төслийн Маркетингийн зөвлөх
  • 2017-2019 онд Голомт банкны Branchless Bank төслийн удирдагч
  • 2019-2021 онд Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал
  • 2021 оноос Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Пүрэвбат

Ё.Пүрэвбат

Бүртгэл тооцооны газрын захирал
Пүрэвбат

Ё.Пүрэвбат

Бүртгэл тооцооны газрын захирал

Ё.Пүрэвбат нь 2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн.

  • 2003-2004 онд Голомт банкны Тооцооны хоёрдугаар төвд Нягтлан бодогч
  • 2004-2006 онд ДХХ – Хянан шалгагч
  • 2006-2007 онд Үйлчилгээ харилцагчийн газарт Ахлах нягтлан бодогч
  • 2007 онд ДХХ – Хянан шалгагч
  • 2007-2008 онд Тооцооны 22-р төвийн эрхлэгч
  • 2008-2012 онд VIII салбарын захирал
  • 2012 оноос Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Пүрэвдорж

Х.Пүрэвдорж

Захиргааны газрын захирал
Пүрэвдорж

Х.Пүрэвдорж

Захиргааны газрын захирал

Х.Пүрэвдорж нь 2002 онд УБ-Эрдэм дээд сургуульд Банкны эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2010 онд Япон улсын Рицүмэйкан их сургуульд Эдийн засгийн ухааны магистр зэрэг, 2018 онд Удирдлагын академид Бизнесийн удирлагаар тус тус суралцаж төгссөн.

  • 2011-2015 онд Голомт банкны Дотоод аудитын газарт Аудитор
  • 2015-2016 онд Захиргааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст Ахлах менежер
  • 2016-2019 онд Захиргааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст Хэлтсийн захирал
  • 2019 оноос Голомт банкны Захиргааны газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Батцэнгэл

О.Батцэнгэл

Мэдээлэл технологийн газрын захирал
Батцэнгэл

О.Батцэнгэл

Мэдээлэл технологийн газрын захирал

О.Батцэнгэл нь 2011 онд ШУТИС-ийн ХоМТС-ийг Мэдээллийн сүлжээний инженер мэргэжлээр сурч төгссөн.

  • 2011-2016 онд Голомт банкны Мэдээллийн технологийн газрын Системийн хэлтэст систем Администратор
  • 2016-2018 онд Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэст Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч, Ахлах ажилтан, Хэлтсийн захирал
  • 2019 оноос Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Нямсүрэн эрэгтэй

А.Нямсүрэн

Бизнес процесс менежментийн газрын захирал
Нямсүрэн эрэгтэй

А.Нямсүрэн

Бизнес процесс менежментийн газрын захирал

А.Нямсүрэн нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банк санхүүгийн мэргэжлээр сурч төгссөн.

  • 2006-2007 онд Голомт банкны Картын төвийн Эрсдэлийн удирдлагын албанд Эдийн засагч
  • 2007-2008 онд Нэгдүгээр салбарын Зээлийн ажилтан
  • 2008-2011 онд Төв салбарын Ахлах зээлийн ажилтан
  • 2011-2016 онд Төв бизнес төвийн захирал
  • 2016-2021 онд Зээлийн төв бизнес төвийн захирал
  • 2021 оноос Голомт банкны Бизнес процесс менежментийн газрын захирлаар томилогдон ажиллаж байна.
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ