Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл
Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй эсвэл эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүд бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах зориулалтаар авах боломжтой.
Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй эсвэл эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүд бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа зарцуулах зориулалтаар авах боломжтой.
Голомт банктай хамтран ажиллах гэрээтэй Сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хүчин төгөлдөр гэрээтэй Иргэн, ААН-үүд богино хугацааны санхүүжилтийн хэрэгцээндээ зориулан авах боломжтой бүтээгдэхүүн юм.
Бизнесийн үйл ажиллагаандаа Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын хувьд тогтвортой байдлыг нэвтрүүлэх, Байгаль орчинд ээлтэй байхыг зорьж буй Бизнес эрхлэгч Иргэн, Аж ахуй нэгж
Зөвшөөрөгдсөн салбарт бизнес эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилготой зээл юм.
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн аялал жуулчлалын бүтэээгдэхүүн сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх зорилготой зээлийн бүтээгдэхүүн.
Бизнес эрхлэгч Иргэн, Аж ахуйн нэгжийн бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор бараа материал худалдан авах болон бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах зориулалтаар олгогдоно.
Хүнс, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан иргэн, компани, хоршооны бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл шинээр олгох, Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож малчдаас амьд мал, мах худалдан авсан, мах бэлтгэн нийлүүлэгч бүхий зээлдэгчийн ижил зориулалтаар банкнаас 2024 онд авсан зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх зорилготой.
Бизнес эрхлэгч Иргэн, Аж ахуй нэгж байгууллагууд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөх, техник технологи болон тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх, үйл ажиллагааны ашиг орлого, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн хөрөнгө бэлтгэх, өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдан олгогдоно.
Хүнс, газар тариалан, мал аж ахуй, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан иргэн, компани, хоршоонд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авч, үндсэн хөрөнгөөр бүртгэх, үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөхөд зориулан хөрөнгө оруулалтын зээл шинээр олгох зорилготой.
Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь Голомт банкны энгийн болон Easypay -н ПОС төхөөрөмжийг ашиглан борлуулалтын орлогоо хүлээн авдаг харилцагч нарт зориулагдсан онлайн зээлийн бүтээгдэхүүн юм.
Та аль ч банкны ПОС төхөөрөмжийг ашиглан борлуулалтын орлогоо хүлээн авдаг бол уг зээлийг авах боломжтой юм.
Бизнес эрхлэн явуулах зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй бэлэн ашиглалтад орсон барилга, барилгын тодорхой хэсэг талбайг худалдан авахад зориулагдсан зээл юм.
Төрийн байгууллага болон хувийн аж ахуйн нэгж, иргэн хооронд хийгдсэн бараа,ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдсан ирээдүйд орж ирэх орлогоор төлөгдөх зээл.
Зээлийн батлан даалттай эх үүсвэртэй төслийн зээлийн зорилго нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой бөгөөд харилцагч та зээлээр үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх боломжтой.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр агробизнесийн чиглэлийн хувийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.
Японы олон улсын агентлаг JICA-ын эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрлэл болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж болон үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийн өргөтгөлийн санхүүжилтийг хангах зорилготой.
Орон нутагт бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, гэнэтийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх зорилгоор олгож буй зээл юм.
Үйлдвэрлэлийн зээл авснаар та эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ аль алийг нь шийдэх боломжтой.
Байгууллага нь банкаар харилцагчийн шугамын эрхийг урьдчилан тогтоолгосноор бизнесийн болон мөнгөн урсгалын шаардлагатайгаа уялдуулан хүссэн үедээ банкны эх үүсвэртэй болон эх үүсвэргүй санхүүгийн бүтээгдэхүүнийг хугацаа алдалгүй авах боломжийг олгодог үйлчилгээ юм.