“SocialPay Loves CU” урамшуулалт аян үргэлжилж байна.


Хэрэглэгчдээ үргэлж хайрладаг SocialPay аппликэйшн ээлжит урамшууллаа зарлаж байна. Бид энэ удаа CU сүлжээ дэлгүүртэй хамтран “SocialPay Loves CU” урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэллээ.

Урамшуулалт аяны хүрээнд CU дэлгүүрээс гаргадаг савтай хоолыг худалдан авах бүрдээ SocialPay аппликэйшнээр төлбөрөө төлөн 20%-ийн хөнгөлөлт авах боломжтой. Үүнээс гадна CU дэлгүүр савтай хоолнууддаа 1000₮ хямдрал зарласан байгаа тул SocialPay-ийн хэрэглэгчид ажил, хичээл ихтэй, завгүй үедээ CU-г сонгон хоолоо идээд давхар давхар урамшуулалд хамрагдаарай.

CU савтай хоолны тухай: Савтай хоолыг CU хоолны үйлдвэрт эрүүл ахуй, орц найрлагын нарийн стандарт, шаардлагын дагуу бэлтгэн өглөө бүр  хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Хугацаа уртасгагч, тогтворжуулагч бодис болон хүнсний элдэв нэмэлт орц, амтлагч агуулаагүй 8000 гаруй шинэхэн хоолнууд өдөр бүр тус сүлжээ дэлгүүрийн салбаруудад түгээгддэг тул амт чанартай, өргөн сонголттой хоолыг CU-ээс олох боломжтой.

“SocialPay Loves CU” урамшуулалт аян 2023.05.10-ныг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд CU сүлжээ дэлгүүрийн өөрт ойр байрлах салбараар үйлчлүүлэн урамшуулалдаа хамрагдаарай.

Харин хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүс дараах QR кодыг уншуулан аппликэйшнээ утсандаа татах боломжтой. Таныг SocialPay-ийн хэрэглэгчдэд тусгайлан зориулсан олон гэнэтийн бэлэг хүлээж байна.

Завгүй байсан ч хоолоо заавал идээрэй!

SocialPay үргэлж таныг хайрлана…

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ