Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Отгонтэнгэр их сургууль, СЭЗИС-ийн “Банк даатгал” хөтөлбөрийн оюутнууд Голомт банканд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт 3 сарын хугацаанд хамрагдаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуустаа зориулан тогтмол хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулсаар байна. Энэ удаагийн “Бүтээлч ур чадварын сургалт” нь Голомт банкны захирлуудын илтгэл, карьер төлөвлөлт, харилцааны ёс зүй, хэрхэн үр дүнтэй дадлага хийх сэдвүүдээр чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.