ГОЛОМТ БАНКИЙГ СОНГОХ ШАЛТГААН


ГОЛОМТ БАНКИЙГ СОНГОХ ШАЛТГААН

БИДНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ:

Голомт банк нь улсдаа тэргүүлэгч ажил олгогч байж чадварлаг зөв багийг бий болгон, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг ажилтан төвтэй банк байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм.

  • Байгууллагын эерэг соёл
  • Шилдэг ажил олгогч
  • Ажиллахад хамгийн таатай орчин нөхцөл

АЖИЛТАН БҮР ЭРХЭМ БАЯЛАГ

Бид 2300 гаруй ажилтантай улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчийн нэг. Голомтчуудын 70 хувийг  35-аас доош насны эрч хүчтэй, шинийг санаачлагч, бүтээлч залуус бүрдүүлдэг. Голомтын гэр бүлд мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг, спортын амжилтаар  тэргүүлэгч олон ажилтнууд бий. Бидний бахархал, амжилтын үндэс бол чадварлаг, мэргэшсэн, сэтгэл зүтгэлтэй ажилтнууд маань юм.

  • Зөв ажилтан, зөв баг
  • Шинийг санаачлагч, бүтээлч
  • Тасралтгүй сурч хөгждөг, мэргэшсэн ажилтан

СУРГАЛТ, ХӨГЖИЛ:

“Ажилтан та хөгжлийн голомт” уриан дор Голомт банк нийт ажилтнуудынхаа хувь хүний болон мэргэжлийн хөгжилд нь анхаарч сургалт хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Ажилтнуудаа тасралтгүй сургаж, мэдлэг ур чадварыг нь тогтмол сайжруулах чиглэлээр “Сургалтын академи” ажилладаг. Ингэснээр ажилтнууд маань илүү мэргэшин чадваржиж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг.

  • Дотоодын бүх төрлийн сургалтууд
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадны сургалтууд
  • Гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
  • Сургагч багшийн хөтөлбөр
  • Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт
  • Манлайллын хөтөлбөрүүд
  • Сонирхлын клубын үйл ажиллагаа

ЦАЛИН УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ:

Бид банк санхүүгийн салбартаа тэргүүлэгчийн хувьд ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, банкны ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгодог. Цалин хөлс, урамшууллаас гадны ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цаг, мэдлэг боловсрол, гэр бүлд зориулсан олон төрлийн хөнгөлөлт, хангамжийг олгодог.

  • Өрсөлдөхүйц цалин хөлс
  • Гүйцэтгэлд суурилсан тогтмол урамшуулал
  • Хөнгөлөлт, хангамжийн багц

Голомт банк нь зөв хандлагатай, бүтээлч, өндөр гүйцэтгэл бүхий 2300 залуусыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын ТОП БАНК юм. Та мэргэшсэн хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг банкир болохыг зорьж байгаа бол өөрт байгаа бэлэн CV-гээ hr@golomtbank.com хаягаар илгээгээрэй.

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ