Голомт банк, Шангри-Ла Төвтэй хамтран үнэнч харилцагч, үйлчлүүлэгчдээ урамшуулах зорилгоор “5 ЖИЛ, 5 АЗТАН” буцаан олголттой, урамшуулалт хөтөлбөрийг 2021.07.20-ны өдрийг дуустал зарласан билээ.
Урамшууллын хугацаанд Шангри-Ла төвөөс Голомт банкны бүх кредит карт болон “Премьер” дебит картаар хийсэн худалдан авалт бүрийн 5% таны дансанд буцаан олголт хэлбэрээр орох юм. Мөн худалдан авалтын 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх үүсэж, 2,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтын төлбөрөө 100% буцаан авах 5 азтаны нэг болох боломжийг бид танд олгож байна.
Харилцагч та урамшууллын эрхээ SocialPay аппликэйшн ашиглан шалгах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Худалдан авалтын төлбөрөө буцаан авах 5 азтаныг 2021.07.22-ны өдрийн 19:00 цагт Shangri-La Centre, Ulaanbaatar, Golomt Bank болон Ikon News фэйсбүүк хуудсанд LIVE-аар шууд дамжуулан тодруулах болно.
Урамшууллын аянтай хамт байсан үнэнч харилцагч, үйлчлүүлэгч нартаа баярлалаа.