“5 жил, 5 азтан” буцаан олголттой урамшуулалт хөтөлбөр эхэллээ


Олон улсын жишигт нийцсэн иж бүрэн цогцолбор Шангри-Ла төв нээлтээ хийсний 5 жилийн ойг тохиолдуулан Шангри-Ла Худалдааны төвийн зүгээс Голомт банктай хамтран “5 жил, 5 азтан” худалдан авалтын бэлэн мөнгөний буцаан олголттой урамшууллын хөтөлбөрийг эхлүүлж байна.
Энэхүү урамшууллын хүрээнд Голомт банкны бүх кредит карт болон Премьер дебит картаар хийсэн худалдан авалт бүрийн 5% таны дансанд буцаан олголт хэлбэрээр орох бөгөөд худалдан авалтын 50,000 төгрөг тутамд нэмэлт урамшууллын эрх үүсэж 2,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтын төлбөрөө 100% буцаан авах 5 азтаны нэг болох боломжийг танд олгож байна.

Тус худалдааны төв нь дэлхийн хэмжээний, нэр хүндтэй брэнд дэлгүүрүүд болон хэрэгцээт бүх үйлчилгээг нэгэн дээвэр доор багтааж чадсанаараа бусдаас ялгардаг. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан хувцас, гоо сайхан, үнэт эдлэл, спорт бараа болон технологийн шилдэг брэндүүдийг мөн хамгийн амттай, хамгийн чанартай хоол, үйлчилгээний газруудыг Шангри-Ла Худалдааны Төвөөс л олох боломжтой.
Шангри-Ла төвд үйл ажиллагаа явуулдаг брэндүүдийг ЭНД дарж харна уу.

  • Хамрагдах картын төрөл: Голомт банкны бүх төрлийн кредит картууд , Премьер дебит карт
  • Үргэлжлэх хугацаа: 2021.06.25 – 2021.07.20
  • Буцаан олголтын хувь: 5%
  • Буцаан олголтын дээд хэмжээ: 100,000 төгрөг

  • 5 азтан шалгаруулах хугацаа: 2021.07.22
  • Буцаан олголтын хувь: 100%
  • Буцаан олгох үнийн дүнгийн дээд хэмжээ: 2,000,000 төгрөг
  • Урамшууллын эрх: 50,000 төгрөгийн худалдан авалт бүрт урамшууллын 1 эрх олгоно.

Харилцагч та урамшууллын эрхээ SocialPay аппликэйшн ашиглан шалгаарай.

Жич: Худалдан авалт хийсэн харилцагчид урамшуулал шалгах эрх үүснэ.

Бид танд цар тахлын үеийн эрсдэлээс өөрийгөө хамгаалан Голомт банкны дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон үйлчлүүлэхийг санал болгож байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    25000000
    2000000000
    10000
    100000
    5000000
    1
    15
    30
    1
    24
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ