УБ хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж буй ААН дэмжих зээл

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш УБ хотоос хөдөө ОН-т шилжин суурьшиж, үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-н бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө бүрдүүлэхэд зориулан олгох
  • Зээлийн дээд хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл
    Зээлийн хүү /жилийн/ Зээлийн нийт хүү: 18.00%
    • Харилцагч төлөх бодит хүү: 1.00%
    • Хүүгийн дэмжлэг 17.00%
    Зээлийн хугацаа /сар/

    60 сар хүртэл

    Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
    Зээлийн шимтгэл, хураамж

     0.50% – 1.00% /Батлагдсан зээлийн дүнгээс 1 удаа авна/

    • Зээлийн нийт хугацаа 12 сар хүртэл бол 0.50%
    • Зээлийн нийт хугацаа 12 сар болон түүнээс дээш бол 1.00%

    /Бизнесийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орвол өөрчлөгдсөнд тооцно./

    Зээл хэрэгжих хугацаа 2023.12.31-г дуустал
    • Ковидоос шалтгаалж зээл хойшлуулсан бол хуримтлагдсан, хойшлуулсан хүү, торгуулийн хүүгийн төлбөрийг төлсөн байх;
    • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байх (татварын ерөнхий газраас тодорхойлсон байх);
    • Улаанбаатар хотоос 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйл ажиллагаагаа орон нутагт шилжүүлсэн аж ахуйн нэгж байх;
    • Шилжиж очсон тухайн орон нутгийн улсын бүртгэл болон татварын албанд бүртгүүлсэн байх /Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн /лавлагаагаар/;
    • 5-аас доошгүй үндсэн ажлын байр бий болгосон буюу сүүлийн 1 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон хувь хүний орлогын албан татварыг тухайн орон нутагт суутгаж төлсөн байх /Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар/;
    • Уул уурхай, олборлох үйлдвэр, газрын тосны хангамж, архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй байх;
    • Тухайн авсан зээлээ төлж барагдуултал шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;
    • Төрөөс олгосон хөнгөлөлттэй /хүүгийн дэмжлэгтэй/ зээлийн үлдэгдэлгүй байх;
    • Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авсан муу зээлийн түүхгүй байх;
  • ИРГЭН

    • Цахим үнэмлэхний хуулбар /Хур систем/
    • Зээлийн хүсэлт /Гараар бичсэн өргөдөл байх ба хүсэж буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, зээлийн зориулалт зэргийг заавал тусгасан байх/
    • Зээлийн маягт (Банкны салбараас эсхүл вэбсайт дээрх зээлийн анкет хэсгээс татаж авна уу.

      ААН

    • Зээлийн маягт (Банкны салбараас эсхүл вэбсайт дээрх зээлийн анкет хэсгээс татаж авна уу.)
    • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга
    • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
    • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
    • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг
    • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
    • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
    • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл
    • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
    • Бусад

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ